📅

ЭМГ-т 300 ширхэг коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа

🕔 2020/03/17 11:14

"Төрөлх-Алтай" ТББ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт 300 ширхэг коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа. Тодруулбал, коронавирусний халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Говь- Алтай аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний гамшгийн нөөцөд таван сая төгрөгийн үнэ бүхий түргэвчилсэн оношлуур хандивлажээ. Гуравдугаар сарын 13-ны өдөр тус оношлуурыг “Төрөлх-Алтай” ТББ-ын төлөөллүүд ЭМГ-ын дарга Ц.Туяад гардууллаа. "Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар 2019 оноос Говь-Алтай аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулт хийж байгаа ажээ.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол