📅

Улстөрийн намууд шалдаа бууж, сонгогчдоо шүтэхүй

🕔 2020/03/26 18:16

Сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр улс төрийн намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Хуулиараа мөрийн хөтөлбөрүүд ил болох болоогүй ч тэд “мөрөөдлийн мөрийн хөтөлбөр”-ийн товч танилцуулга хүмүүсийн анхаарлыг татаж, цахим сүлжэээнд багаггүй шоглуулаад авав.

Тодруулбал, тэд бидний сарын цалинг 3-5 сая болгож, өрх бүрийг орон сууцжуулж тэнгэрийн умдаг атгуулах юм байхөө. Мэдээж үүнд итгэх хүн ховор байгааг соошл дахь иргэдийн сэтгэгдлээс л харж болохоор байна.

Тэдний тэнгэрийн амлалтуудаас харахад эрх баригч нам буюу Монгол ардын намынхан нийгмийн даатгал төлдөг ирэн бүрийг орон сууцаар хангана. Мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан дундаж орлоготой өрхүүдийг дэмжинэ. Банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх замаар нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцох нөхцлийг бүрдүүлнэ.

Харин энэ дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ биелүүлж чадсан эсэх дээр шүүмжлэлд өртсөөр байгаа Ардчилсан намынхан Мөрийн хөтөлбөрөөрөө “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэрээр хэрэгжүүлнэ. Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлтийг авчрах хөтөлбөр гэж тодорхойлж байна. Монгол хүнийг, Монгол айл өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Сарын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван  сая төгрөгт хүргэнэ гэлээ. Харин орон сууцны тухайд аль бүрийг үнэгүй орон сууцаар хангахгүй. Зөвхөн орлогыг нь дэмжихэд чиглэн ажиллана. Орлого нь нэмэгдсэн байхад иргэд хөдөлмөрийнхөө үр шимээр орон сууцанд орох боломжтой гэлээ.

“Иргэн таны төлөө” эвслийн зүгээс мөрийн хөтөлбөртөө монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр тусгасан. Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Энэ гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан” гэв.

Юутай ч тэд хэтэрхий “поп” байлаа. Амлалт нь түүнээс ч илүү тэнгэрийн байлаа. Иргэдийн амьдрал орон сууцгүй дээ, цалин багатайдаа ядуурал хүрээд байгаа юм биш. Хамгийн энгийн татварын бодлого, үнийн өсөлт, зээлийн хүү, төгрөгийн ханшийн уналт гээд ард иргэдийн амьдрал шууд утгаараа нөлөөлж буй зүйл маш олон бий.

Гэтэл тэд нэг нь байр, өндөр цалин амлангуут дагаад бүр попорчихлоо. Өнөөгийн амьдралаас хэт тасарчихсан амлалт өгсөн нь олны доог тохуу болж, шоглуулах нь аргагүй шүү дээ. Ард түмэн, сонгогчид харьцангуй хэрсүүжиж, тэдэнд хууртахаа больжээ. Тэд амьдралд ойр амлалт өгсөн бол тэднийг тохуурах биш. Харин ч алга таших хүн олон байсан биз ээ...

Эх сурвалж: mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол