📅

Хулгайлах гэмт хэргийн 75 хувийг малын хулгай эзэлж байна

🕔 2020/04/03 16:26

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 75 хувийг малын хулгай эзэлж байна. Тодруулбал, 2020 оны эхний гурван сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 12 бүртгэгдсэний 9 буюу 75 хувийг малын хулгай эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор тус аймаг дахь Цагдаагийн газраас малчид ард иргэдийг малаа байнгын хариулгатай байлгаж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхаарууллаа. Түүнчлэн малын байршил тогтоогч /GPS/ болон бусад орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, малаа эм тамгатай болгох, шилмэл омгийн, хурдан удмын, гойд ашиг шимтэй малаа зурагжуулах, бүртгэлийн карттай болгохыг зөвлөв.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол