📅

Тонхил суманд дахин газар хөдөлжээ

🕔 2020/04/06 11:46

Говь-Алтай аймгийн Тонхил суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв. Тодруулбал, дөрөвдүгээр сарын хоёрны өдөр  11:23:14 цагт тус аймгийн Тонхил сумаас урд зүгт 29 км-ийн зайд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь гуравдугаар сарын 20-нд болсон 5,8 магнитудын хүчтэй хөдлөлтийн давтан хөдлөлт болохыг холбогдох албанаас танилцуулсан юм. 2020 оны эхний гурван сард Говь-Алтай  аймгийн Эрдэнэ, Жаргалан, Бигэр, Тонхил суманд нийт газар хөдлөлтийн 12 тохиолдол бүртгэгджээ. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол