📅

Энэ сард Говь-Алтайн нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

🕔 2020/04/06 11:34

Энэ сард Говь-Алтайн нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна хэмээн тус аймаг даь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэнд бага зэрэг хүйтрэх бөгөөд бусад хугацаанд харьцангуй дулаарч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх ажээ. Түүнчлэн дөрөвдүгээр сарын дунд болон сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол