📅

Говь-Алтайн зарим газраар хур тунадас орж, салхины хүч ширүүснэ

🕔 2020/03/20 14:19

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орж, салхины хурд ширүүсэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. Салхи 19, 20, 23-нд зарим үед 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Агаарын температур ихэнх хугацаанд дулаарч, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч 21-нээс нийт нутгаар дулаарах төлөвтэй байгаа ажээ.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол