Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ
Бронкс амьтны хүрээлэн гуравдугаар сарын 16-наас хойш хаалттай байгаа юм. Шинэ коронавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжиж байгаа. Харин амьтанд халдсан цөөн тохиолдол бүртгэгдсэн юм. Жишээ нь Хонг Конгт өнгөрсөн сард гэрийн тэжээвэр нохой халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдэж байв. Хонг Конгийн мэргэжилтнүүд муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтад эзнээсээ вирусийн халдвар авах боломжтой, харин амьтнаас хүнд дамжих боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад