Гуулин тосгоны Соёлын төвд бүрэн засвар хийнэ
“Амин Итгэл” НҮТББ-аас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны Соёлын төвийн засвар, шинэчлэлийн ажлыг энэ оны найман сард багтаан бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн байна.
Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат Гуулин тосгоны Соёлын төвийн засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттай төлөвлөгөө гарган гүйцэтгэж байгаа “Амин Итгэл” НҮТББ-ын тэргүүн Ү.Дэлгэрмаатай уулзаж 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулан санал солилцлоо.
Тус ТББ-аас өөрийн хөрөнгөөр 2019 оны 11 дүгээр сард үзвэрийн танхимыг тохижуулсан юм. Харин энэ оны дөрөвдүгээр сард эрхлэгчийн өрөө, номын сан, тайзны арын хувцас солих өрөө, уран сайханчдын өрөө, техникийн өрөөг, наймдугаар сард сантехникийн иж бүрэн шинэчлэл, гадна талбайн тохижилт, гадна фасад, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 668.800.000 төгрөгийн тохижилтын ажлыг гүйцэтгэхээр “Амин Итгэл НҮТББ-аас тооцоолсон байна.
Э.Нарангэрэл