Говь-Алтай аймгийн 618 төгсөгч ЭЕШ-д бүртгүүллээ
Тус аймгийн БСУГ, Мобикомтой хамтран ЭЕШ-д бүртгүүлсэн хүүхдүүдэд сар бүр 9G дататай дугаар олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс ирүүлж байгаа мэдээлэл, видео хичээл, зөвлөгөөг орон нутгийн телевиз, байгууллагын нүүр хуудас, ЭЕШ-д бэлтгэх онлайн группээр дамжуулан мэдээлэл хүргэж байна хэмээн БСУГ-ын мэргэжилтэн Г.Мөнхжаргал мэдээлэв. Түүнчлэн шалгалтад бэлтгэгчдийн гарын авлага, CD, 2019 оны ЭЕШ-ын тайлангийн ном, Боловсролын үнэлгээ арга зүйн зөвлөмж, даалгавар боловсруулах, даалгаврын сан ашиглах аргазүйн зөвлөмж зэрэг номыг сургуулиудад хүргүүлэн төгсөгчдөд хүргэх үүрэг чиглэл өгчээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад