📅

ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй

🕔 2020/03/25 14:01

Элсэлтийн ерөнхий шалгалтад гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн 272 төгсөгч бүртгүүлжээ. Үүний 261 нь энэ оны төгсөгч, 11 нь өмнөх оны төгсөгч байна. Энэ оны төгсөгчид анги удирдсан багш, Сургалтын менежерээрээ дамжуулж бүртгүүлж байгаа бол өмнөх оны төгсөгчид онлайнаар бүртгэлээ хийлгэж байгаа хэмээн Говь-Алтай аймгийн БСУГ-ын Статистик хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхжаргал мэдээлэв.

Түүнчлэн ЭЕШ-ын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-ны 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг анхаарууллаа. Энэ хичээлийн жилд тус аймгийн ерөнхий боловсролын 28 сургуулийг нийт 641 сурагч төгсөх бол үүнээс 595 нь өдрөөр, 46 нь дүйцсэн хөтөлбөрөөр 12 дугаар анги төгсөж байна.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол