250 малчин өрх тусламжийн хөтөлбөрт хамрагджээ
Монголын Улаан загалмай Нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй "Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрт Говь-Алтай аймгийн 250 малчин өрх хамрагджээ. Уг хөтөлбөрт Говь-Алтай аймгийн 18 сумын 250 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдэнд бэлэн мөнгө, эрдэс тэжээлийн багц тусламжийг олгосон байна. Тодруулбал хөтөлбөрт хамрагдсан өрх тус бүрт бэлнээр 240 мянган төгрөг, 180 мянган төгрөгийн үнэ бүхий эрдэс тэжээлийн багц өгчээ. Нийт 250 малчин өрхөд 105 сая гаруй төгрөгийн хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн хэмээн Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос мэдээлэв.
Монголын Улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нэгдүгээр сарын хоёрны өдөр гаргасан “Зудын эрсдэлийн зураг” дээр үндэслэн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, ихэнх нутгаар цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн тул гамшгийн яаралтай үеийн сангаас хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг 15 аймгийн 1750 өрхөд тусламж үзүүлээд байгаа ажээ.
Э.Нарангэрэл