Нобүёши Аракийн үзэсгэлэн Италид нээгдэнэ
Bisazza сангийн байранд дэлхийн хамгийн нэр алдартай, маргааны эзэн болсон, орчин үеийн япон гэрэл зурагчин Нобүёши Аракийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэхээр бэлтгэгдэж байна. Үзмэр нь нүцгэн эмэгтэйн хөргөөс эхлээд цэцгийн зохиомж хүртэлх өргөн сэдвийг хамаарсан 60 гаруй гэрэл зургаас бүрэлдэнэ. Уг үзэсгэлэн эмэгтэй хүний ертөнц, секс, үхэл мөн тэдний төрүүлдэг мэдрэмжийн талаар ургуулан сэтгэхэд үзэгчдийг хөтлөх зорилготой ажээ.
«Уян сэтгэлийн аялал», «Каори», «Цэцгийн уран зураг», «Токио дахь амиа егүүтгэл», «Хана Кинбакү», «Эрот» зэргийн зохиогчийн амьдрал гүнзгий хөлөөтэй үйл явдлын шууд биш он дараалал болсон цувралаас зургуудыг сонгожээ. Жишээлбэл, «Зүүн нүдэн дэх хайр сэтгэл» цуврал нь Аракийн сэтгэлгээний толь нь болдог. Тэрбээр кадрын баруун хэсгийг санаатайгаар хаан кадрын зүүн талыг бүрнээр харуулдаг. Гэрэл зурагчны баруун нүд хараагүй болсны дараа уг цувралыг хийн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Араки гүнзгийрүүлэн сэтгэх нирваанд үзэгчдийг дагуулахаас гадна сэтгэлийн хөөрлийн ээдрээгээр тэдний хөтөлдөг. Үзмэрт Аракийн BISAZZA санд зориулан 2009 онд авч байсан зургуудыг харуулна. Япон эмэгтэйчүүдийг дэгжин кимонотайгаар шигтгээт дэвсгэр дээр авсан эдгээр арваад зургуудыг өмнө нь нийтэлж байсангүй.
Үзэсгэлэнгийн нээлт есдүгээр сарын 21-нд болж арванхоёрдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ. Хаяг: La Fondazione Bisazza, VialeMilano, 56, Alte (Vicenza).