📅

Хасагт хайрхан, Дарвийн нуруунд тарваганы нөөц тогтоох судалгаа хийжээ

🕔 2020/05/13 16:52
Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн зорилтот бүс нутаг болох Хасагт хайрхан, Дарвийн нуруунд тарваганы нөөц тогтоох, экологийн судалгааг зохион байгууллаа. 
Энэхүү ажлыг анх удаа хийж буй нарийвчилсан судалгаа бөгөөд уламжлалт замнал, талбайн мэдээлэл цуглуулах аргаас гадна тарваганы нүх, дош, ичээ зэргийн дэргэд автомат камер байрлуулах, тэр бүр хэрэглээд байдаггүй “droneDeploy” буюу нисгэгчгүй төхөөрөмжөөр хийснээрээ онцлогтой ажээ. Нисгэгчгүй төхөөрөмжөөр элбэг тарвагатай, ховор нягтшилтай, түүхэн тархац зэрэг сонгогдсон талбайд заагдсан өндрөөс тоолох зэрэг гурвалсан арга технологи ашиглаж эдгээрийн харьцуулалтаар үр дүнг тодорхойлон гаргах судалгаа байснаараа онцлогтой байлаа хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 
Судалгааны явцад бусад амьтдыг бүртгэх тэмдэглэх, судалгаа аргазүйн хээрийн сургалтуудыг зохион байгуулсан байна. Уг ажилд ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монгол элсний УТХГЗ, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн нэгж, орон нутгийн байгаль хамгаалагч, малчид нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол