📅

“Алтай” нисэх буудал аэродром арчлалт, цэвэрлэгээний автомашинтай боллоо

🕔 2020/05/18 18:40

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалд нислэгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аэродром арчлалт, цэвэрлэгээний МАЗ-490843 маркийн автомашин хүлээлгэн өглөө. Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар тавдугаар сарын 16-нд Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Дорнод аймгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг хүлээлгэн өгсөн юм. 

Энэхүү хөрөнгө оруулалт нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлогод дэмжлэг болох чухал ач холбогдолтой юм. Говь-Алтай аймаг руу дотоодын агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”, “Аэро Монголиа” авиа компани нислэг гүйцэтгэдэг бөгөөд 2019 оны байдлаар тус аймаг руу тээвэрлэсэн зорчигчдын тоо 60 хувиар өссөн байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн алслагдсан Алтай суманд жижиг оврын онгоцыг онцгой байдал, түргэн тусламж зэрэг зориулалтаар нисгэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол