450.7 сая төгрөгийн хохирол учирсан 58 гэмт хэрэг бүртгэгджээ
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгөнд 450.7 сая төгрөгийн хохирол учирсан 58 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 42 хэргээр буюу 42%-иар буурсан бол учирсан хохирол 212.1 сая төгрөгөөр буюу 89%-иар өссөн байна. Дээрх 58 гэмт хэрэгт нийт 26 хүн холбогдож, гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж, 11 хүн гэмтсэн тухай тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв. Түүнчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд санамсар, болгоомжгүйгээр хохирол учруулсан гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр баруун бүсийн “Алтай” радиотой хамтран “Малчдын магнай тэнийнэ” цуврал нэвтрүүлгийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа ажээ.
Э.Нарангэрэл