Энэ сарын 9-нөөс зах, үйлчилгээний төвүүд ажиллахгүй болохыг мэдэгдлээ
Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 9-ний 09.00 цагаас эхлэн зах, үйлчилгээний төвүүд ажиллахгүй болохыг мэдэгдлээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар энэ сарын 9-ний өглөөний 09.00 цагаас хүнсний дэлгүүрээс бусад бүх үйлчилгээний газрууд болон зах ажиллахгүй мөн өдрөөс аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Түүнчлэн архи согтууруулах ундааг энэ сарын 3-8-ны өдрийг дуустал 09.00-18.00 цагийн хооронд зөвхөн худалдахыг зөвшөөрөв.
Мөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш голомтын бүс нутгаас аймагт ирсэн иргэдийн гэрийн ажиглалтын хугацааг 14 хоног болгон сунгасан тухай танилцууллаа.