📅

Маргаашаас дахин шороон болон цасан шуурга шуурахыг сэрэмжлүүллээ

🕔 2021/03/17 12:21

Маргаашаас дахин шороон болон цасан шуурга шуурахыг сэрэмжлүүллээ

 

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж хүйтэрч, салхи баруунаас секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул малчид, ард иргэд, тээвэрчдэд холбогдох албадаас онцгойлон анхаарууллаа. 

 

Тодруулбал, гуравдугаар сарын 17-ны өдрөөс дахин шороон болон цасан шуурга шуурна. Нөөлөг салхитай, салхины хүч бага ч цастай байх ажээ. Харин гуравдугаар сарын 17,19-нд нутгийн зарим газраар, 18-нд ихэнх нутгаар цас орж шуурна. 18,19-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Мөн хугацаанд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна хэмээн УЦУОШТ-өөс мэдээлэв.

Ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул малчид малаа ойр бэлчээх, хаших, шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх, шатах тослох материалын нөөцийг бүрдүүлэх, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байхыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол