Ойрын өдрүүдэд зарим газраар цасан болон шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ
Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим газраар цасан болон шороон шуурга шуурах тул анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
Тодруулбал 1 дүгээр сарын 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар ялимгүй цас орж, салхи ихэнх хугацаанд 9-14 м/с, говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 м хүрч шуурах ажээ. Агаарын температур энэ сарын 14,15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 19-24 градус, нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй байна. Харин 17,18-нд хүйтний эрч суларч уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас, 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй байна хэмээн Говь-Алдтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.