“Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулав
“Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
"Дэлхийн зөн" ОУБ-ын Говь-Алтай аймгийн ОНХХ-тэй хамтран зохион байгуулсан энэхүү сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар нээж үг хэлсэн бол “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ыг түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багш нар чиглүүлэн ажиллажээ.
Сургалтаар хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдлэгийг гэр бүлийн амьдралд тохиолдож байгаа тодорхой жишээ баримтаар баяжуулан хүүхдийн нас, сэтгэл зүйн болон хувийн онцлогт тохируулан өдөр тутмын харилцаандаа хэрэглэх чадварыг олгохыг зорьсон тухай холбогдох албанаас мэдээллээ.
Энэхүү сургалтад байгууллага, аж ахуй нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн нийт 33 гишүүн хамрагдсан юм.