📅

Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН ХОРЬЖЭЭ

🕔 2021/04/12 16:56

Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН ХОРЬЖЭЭ

 

Өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд, оргон зайлсан хэрэг гарсан билээ.

Тэднийг хэрэг гарснаас хойш хоёр өдрийн дараа буюу өчигдөр /2021.04.11/ 10:20 цагийн үед тус аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Тухайн хоёр цэрэг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, бууж өгсөн юм. 

Харуулын даргаа буудаж хөнөөсөн хоёр цэргийн хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж, цагдан хорьжээ.  

Өөрөөр хэлбэл, тэднийг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “Бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”, 28.2-ын “Дарга, захирагчаа эсэргүүцсэн”, 28.5-д заасан “Цэргийн албанаас оргон зайлсан”, 28.15-ын “Хилийн алба хаах журам зөрчсөн”, 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол