📅

АНУ ОХУ-ын дипломат ажилтнуудыг хөөж гаргахаар төлөвлөжээ

🕔 2021/04/16 11:04

АНУ ОХУ-ын дипломат ажилтнуудыг хөөж гаргахаар төлөвлөжээ

 

АНУ ОХУ-ын 10 дипломат ажилтныг хөөж гаргана гэж тэд нараас эш татан “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Ингэснээр АНУ ОХУ-ын 12 иргэн, 20 байгууллагад ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, кибер халдлага үйлдсэн гэж буруутгаж хориг тавина гэж нэмж мэдэгдсэн байна. Мөн энэ шийдвэрийг өнөөдөр  зарлаж болно гэж мэдээлжээ.  Харин энэ мэдээ хоёр орны ерөнхийлөгч Жо Байден, Владимир Путин нар  гурав дахь оронд чуулган хийх боломжтой талаар бодон үзэж утсаар ярилцсаны дараа саяхан ирсэн аж. Мөн агентлагийн мэдээлснээр хоригт нэр нь багтсан орос иргэдийн дунд төрийн болон тагнуулын албаны албан хаагчдын нэр орсон байна.
 

Түүнээс гадна энэ хориг арга хэмжээнүүдийн дараа ОХУ-ын Төрийн бондтой холбоотой бусад нэмэлт арга хэмжээг авч магадгүй гэж “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйтай холбоотой нөхцлийн улмаас ОХУ-ын эсрэг экспортыг хязгаарласан арга хэмжээг хэрэгжүүлсэн болон  Москвагийн зүгээс химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэж багц хориг ногдуулаад байгаа юм. Цагаан ордноос энэ арга хэмжээнүүд нь зөвхөн эхлэл. Өөр шинэ хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Харин Вашингтоны зүгээс энэ сарын 14-нд АНУ-ын Элчин сайл ХЖон Сулливанд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг баталбал Москва шийдвэртэй арга хэмжээ авна гэж сануулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол