С.Баяр гэж хэн бэ?
С.Баярын том амбици
Бибээр "Баяр судлаач” биш, уг нь их сонирхолтой сэдэв юм.
Баяр
яагаад ирэх болов? Энэ талаар санаа бодлыг мaaнь мэдэх гэсэн уншигчийн
сониуч асуултанд хариулчихъя гэж бодоод архиваа ухтал юу ч байсангүй.
Асуултанд хариулахын тулд, Баяр гэгч хэн юм бэ? гэдгийг ядаж жаахан
мэдэх ёстой л доо. Энэ талаар үнэндээ маруухан, гэхдээ, Баяр яагаад
буцаж ирэхээр шийдэв гэдэгт хариулчих хэмжээний мэдлэг бол байгаа
шүүдээ, ѳѳрийх нь үгэнд анализ хийчхэд л учиг нь гарна гэж ѳѳрийгѳѳ
зоригжуулаад компьютерын ард тухлан суулаа.
Тэр амбицидаа хѳтлѳгдлѳѳ.
С.Баяр,
"Би том амбицитай хүн” гэж ѳѳрийгѳѳ хэлсэн. Амбици (ambitio) гэдгийг
манай хэлнийхэн "их эрмэлзэл” гэж холбоо үгээр орчуулсан байна лээ,
энийг ашиглах боломжгүй, учир нь эрмэлзэл, тэмүүлэл бол ихэнхдээ сайн
чанарыг илэрхийлнэ, амбици бол тийм ч сайн юм биш. Баяр бол зүгээр нэг
амбицтай ч биш, харин том амбицитай хүн. Их том эрмэлзэлтэй хүн гэж
бичих нь долигносон болчих гээд, тэгээд ч насанд нь зохицохгүй юм. Уг нь
яг оносон хѳрвүүлэг байгаа, жаахан хуучирсан л хэллэг. Улайрсан
эрмэлзлийг монголчууд "хэнээрэл” гэдэг. Эндээс, Ц.Баяр бол хэнээрэлтэй л
хүн. Тэхээр юуны ѳмнѳ тэр хэнээрэлдээ хѳтлѳгдѳѳд буцаад ирж байгаа гэж
хэлж болох нь, гэхдээ үүнийг нотлох ёстой л доо. Хэнээрэл гэдэг үгэнд
монголчууд тѳдийлѳн дасаагүй байдлыг харгалзаад амбици гэдгээр нь
орхилоо.
Аливаа амбици 3 хүрээнд илэрч гарч ирдэг, Баяр дээр ч ялгаагүй.
Хувийн
амбици. Энэ амбици түүнийг бүх л амьдралд нь сүүдэр шиг дагасаар ирсэн.
Энийгээ "нохой шуугиулдаг л байсан одоо ч шуугиулсаар л явна” гэж ѳѳрѳѳ
тодорхойлсон байдаг юм. Хувийн амбицыг хэдэн гойд чанар дагаж явдаг,
юуны ѳмнѳ ихэмсэг чанар. Тэр ѳѳрѳѳсѳѳ бусад хүнийг, найз гэх нѳхѳд ѳѳ ч
ялгаагүй дэндүү доогуур үнэлдэг. Юмс үзэгдлийн талаар ч тэр яг голы нь
олоод хэлчихэж байгаа мѳртѳѳ заавал хорлонтойгоор хэн нэгнийг тойруу
замаар гутааж хэлдэг. Ийм чанараас нь болоод түүнээс, найз нѳхѳдүүд нь
хүртэл зэнзийрдэг. Памперстай ардчилал гэдэг үг түүнээс гарсан.
"Монголын ардчилал нялх, ѳлгийндѳѳ нойтон байна” гэж тэр хэлж байсныг
санаж байна. Ѳѳрѳѳ дотор нь оршиж байгаа, тѳлѳвшүүлэх гэж ядацгааж яваа
системээ ингэж басамжилна гэдэг бол маш ихэмсэг хүний араншин, гэхдээ
энэ үгийг би түүний амбици чанартай нь холбож, ардчиллын гэх хэдийг
дайруулаад хэлчихсэн үг л гэж ойлгож явдаг. Тэр маш олон дайсантай, яхир
хатуу үгээрээ ѳѳртѳѳ дайсан үйлдвэрлэгч хүн. "Ѳѳдгүй найзаас ѳст
дайсантай нѳхѳрлѳх нь хамаагүй дээр” гэж хэлж байсан удаатай, Н.Энхбаярт
зориулсан байх. Ѳѳрийгѳѳ бүхнээс дээгүүр тавина, "Би чадахгүй бол хэн ч
чадахгүй” гэдэг үзэлтэй. Тухайлвал, Англи улс монголыг маш их сонирхож
байна, 1,2 млрд долларын Эрчим хүчний ХО шүүдээ гэж ярина. Яагаад
Монголыг сонирхоод байна гэхээр "Сонирхол бол нэг хэрэг, тэр сонирхлы нь
ѳдѳѳж ундрааж чаддагт л хамаг сэжүүр нь байгаа юм” гэж хэлсэн байдаг.
Энэ нь би л чадна, ѳѳр хэн ч чадахгүй гээд шуудхан хэлчихсэн галзуу
амбици үг, би чухал хүн шүү л гэсэн болохоос тэндээ байгаад баймаар
байна гэсэн хүсэлт биш.
Амбицитай
хүмүүсийг дагаж явдаг нэг чанар бол үгээр бусдыг илбэдэх чадвар, Баярт
энэ чанар бурхнаас заяачихсан юм шиг байдаг. ОТ-н гэрээ монголд ашиггүй
болсон гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл, "ОТ- н гэрээ бол миний
бахархал, тэр бахархлыг минь унтраах гэсэн компанит ажлыг би хэзээ ч
хүлээн зѳвшѳѳрѳхгүй” гэж тэр хэлсэн. Энэ бол аргагүй том амбици. "Хоёр
агуу их гүрнээр хүрээлэгдсэн манайх, 3 дахь гүрнээр ѳѳрийгѳѳ
хамгаалуулахын тулд гуравдагч том гүрний хѳрѳнгийг Монголд босгох ёстой,
гуравдахь хѳрш гэдгийн утга учир үүнд оршино. Бодоод үз, ОТ бүхэлдээ, 2
хѳрш гүрэн нийлээд манайд оруулсан нийт хѳрѳнгѳнѳѳс 2 дахин их хѳрѳнгѳ.
Юм боллоо гэхэд Канад гэдэг Улс, хѳрѳнгѳѳ л хамгаална биз дээ, мѳн үү?”
гэхэд нь мѳѳн л гэнэ биз дээ, үгээр илбэдчихэж байгаа биз? Хоёр хѳршийн
хүрээллээс хѳрѳнгѳ дамжин гарна гэж энэ гэж хэлээд бодолд оруулчихаж
дѳнгѳнѳ, цул амбици.
"Жижигхээн
тоо бодоодхьё ” гэнэ. "4 жилд нийтдээ 1,4 млрд долл. манай улсын тѳсѳвт
тушаажээ. Бизнессийн орчин үүсгээд дээр нь 4,5 млрдыг ѳгчихсѳн байна.
Нийтдээ 5,9 млрд доллар” гэж хэлээд хэсэг чимээгүй болсноо "Энэ бол
Монгол Улсын 2 жилийн тѳсѳвтэй дүйх мѳнгѳ” гээд араас нь хэлчихээр,
нээрээ л…гэж бодогдохоор байгаа биз? "Энэ чинь гаргаж байгаа эрдэнэсийн
үнийн дѳнгѳж 5-хан хувь шүү дээ ” гэж хэлхийн завдал ѳгѳлгүй дараагийн
асуудал руу шилжинэ. Угаас тэр яриа маневрлах урлагийн мастер хүн.
Амбицитай
хүмүүсийн нэг чанар бол тулсан асуултаас хялбархан, үнэмшилтэй мултран
гарах аргыг гарамгай эзэмшсэн байдаг. Хатан хаанд бараалхах үеэр таны
эхнэр алдаа гаргасан гэж ярьдаг гэхэд "Хатан хаанд бараалхах нь нарийн
дэг жаяг, хатуу заачихсан протоколтой юм билээ. Энэ дагуу алхах гишгэх,
явах хѳдлѳх…хѳдѳлгѳѳн бүрийг заадаг. Бидэнд энэ нарийн юмыг заасан тэр
генерал жаахан алдаа гаргачихсан юм болуу” гэх л жишээтэй. Аймшигт 7
сарын 1-ны 5 хүний бүлээн цус урсгасан асуудлыг хэн тушаал ѳгсѳн гэдэг
дээр "ҮАБЗ-ийн Хурлын протколд бүх юм байгаа, хэн нь юу ярьсан нь а,
б-гүй бичээстэй байгаа” гэчихдэг, нээрээ ч тийм юмуу гэж бодогдохоор.
Ѳѳрийхѳѳ
эсрэг хандсан хүнийг аймшгийн эвгүй байдалд оруулж чадна. Ѳѳрийг нь
буцахыг шаардан цугласаар байгаа монголчуудын талаар "Яриа хѳѳрѳѳтэй
сүрхий л охид залуучууд байна лээ. Харин нэг МҮҮН-ий шар толгойтой нѳхѳр
дунд нь байхаар нь их гайхсан, МҮҮН-ий цуглаан хийж баахан селфийдэж
байгаа л тарчихдаг юм билээ” гэсэн байдаг. Монголчууд МҮҮН-д дургүйг маш
сайн ашигласан, яг л ѳѳрийхѳѳ дуртай тоглодог бильярд шиг онилж байгаад
гарцаагүй цохилт хийсэн гэсэн үг.
Хувийн
амбици гэр бүлийн хүрээнд. Ѳѳрѳѳсѳѳ гадна орчноо, гэр бүлийн хүрээллийн
хүмүүсээ чухал харагдуулах гэсэн галзуурсан тэмүүлэл нь амбицитай
хүмүүст байдаг гол чанар, Баяр ч тийм. Үнэндээ бол түүний нэр дээр ямар ч
үндсэн хѳрѳнгѳ байдаггүй юм, зувчуулсан бүх хѳрѳнгѳѳ гэр бүлд
хамаарагдах хүмүүстээ тарааж бүртгүүлсэн байдаг. Хэлбэр талаасаа нуувч
хийх арга юм шиг боловч үнэн хэрэгтээ голдуу амбицидаа хѳтлѳгдѳж ийм юм
хийдэг, би бүхнийг хийсэн гэж харагдуулдаг. Багаасаа л тийм байсан юм
билээ, ѳѳрѳѳ бүтээгээгүй болгон юу ч биш! "Ээж минь загас үржүүлдэг
ажилтай, харин би хороодог хоббитой” гэж хэлсэн байдаг.
Хувийн
амбици нийгмийн хүрээлэлд. Баярын амбици хамгийн тод томруунаар илэрч
гарч ирдэг орчин бол энэ хүрээлэл. Нийгмийн дунд дандаа тод байхыг
чухалчилсан эрмэлзэл нь түүний унаган чанар юм шиг байгаа юм. Нийгмийн
дунд тодорч явах нь түүний хамгийн дуртай зүйл, Лондонд томилогдсон
элчин сайдын ажлаа "Энэ бол миний дуртай ажил биш, ажилгүй байх нь бүр
там, тэхээр арай дээр юмуу даа. Амарч, жаргаж л байх шив дээ” гэж хэлсэн
байдаг. Явахдаа ч тийм дуртай байгаагүй нь түүнийг томилох хурал дээр
хѳлѳѳ ачин, үл тоомсорлож байснаас нь илхэн харагддаг. Ѳѳр ажилд
санаатай байсан ч юмуу. Бас л Их Британиас ОТ шиг том тѳсѳл оруулаад
ирэх боломжийг хараад том амбицидаа хѳтлѳгдѳѳ л явсан байх, "суусан
газраасаа чулуу атгана” гэж энийгээ томъёолсон байдаг юм. Тэр албан
тушаалд шунаагүй, түүнд тийм хачин араншин байхгүй л дээ, амбицидаа
хѳтлѳгдѳѳд ЕС-ын ажлаа ѳгчихѳѳд явж байсныг нь саначихад хангалттай.
Цаг хугацааны амбици
Баяр
бол том амбицитай хүн гэдгийг чадах ядахаараа нотлохыг оролдлоо, одоо
түүнийг амбици нь хѳтлѳѳд буцах шийдвэр гаргачихжээ гэдгийг л хэлэх
үлдлээ.
"Очиж болсон юм, буцаж
бас болох байлгүй дээ ” гэж тэр хэлчихээд байгаа, энэ нь түүний ѳргѳдлѳѳ
ѳх үндэслэл болсон. Үүнд 2 зүйл айхтар түлхэц ѳгсѳн байдаг юм.
1.
Олон жил муу хэлүүлж таг дуугүй явсан, юм хэлсэн бүхний ѳѳдѳѳс чулуу
шидээд байдаггүй нь ч түүний том амбицитай холбоотой. "Сүүлийн хэдэн жил
Энхбаярын гүтгэлгэнд амьдарлаа. Тэр ард түмнийг их хуурсан, тархий нь
эргүүлж чадсан. Ард түмний нэг хэсгийг байнга хуурч болно. Ард түмнийг
бүхэлд нь нэг хэсэг хуурч болно. Харин ард түмнийг бүхэлд нь байнга
хуурч чадахгүй” гэж хэлсэн, хэн нэгний ишлэл шиг санагдах юм, гэхдээ энэ
чухал биш. Амбицидаа хѳтлѳгдѳн үнэн зѳвѳѳ олох гэж шийдсэнээ хэлсэн нь
чухал юм.
2. "Монголд хямдхан
жортой УТ ноёрхож байна. УТ-ѳѳс хараат мэдээллийг улс тѳрѳѳс нь салгачих
ёстой юм ” гэж хэлсэн, энэ үгний ард юу нуугдаж байгааг мэдэхгүй,
гэхдээ том эрх мэдэлд очих хүний үг л гэж харагдаж байна. Ямартай ч эрх
мэдэлд очих нь ойлгомжтой бололтой.
Баяр интуицидээ хѳтлѳгдчихлѳѳ.
Интуици
гэдэг нь манайд "зѳн билиг” гэсэн хѳрвүүлгээр хэвшиж яваа хэллэг.
Саяхан интуицитэй хүмүүсийн дунд ЗѲН БИЛГИЙН ТУЛААН болж олон нийтийг
шуугиулаад авсан. Ерѳнхийлѳгчийн зүгээс Баярыг эргүүлэн татах тухай
дангаараа шийдлээ. ЗѲВШИЛЦѲЛ гэдгийг олон улсын конвенцид заасан утгаар
нь Баяр л ойлгохгүй бол хэн ойлгохов дээ. "За ЗѲВШИЛЦѲЛ нурчихаж байгаа
юм байна. Баяр чи цаашдаа ажил тѳрлийн хуваариар ерѳнхийлѳгчтэй л
холбогдоно шүүдээ, тэхээр энэ ажил чамд хэрэгтэй юу?” гэсэн асуултыг зѳн
совин нь түүнд тавьсан байх магадлалтай, тэр нь ч тиймээ л гэж
хариулсан бололтой.
"Лондонд
Баяр, Энхбаяр, Дорж, Дондог…ер нь хэн байх нь Английн хувьд сонин биш.
Харин муухай хүн л байж болохгүй. Намайг хамгийн муухай хүн болгож
хувиргасан, тэхээр энд байх мний хувьд илүү зан. Монголдоо очиж
муухайгаа засъя даа” гэсэн үгийг бас интуици нь л хэлж ѳгсѳн байхаа.
Эдийн засагч,социологич Иш Цэрэн
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад