📅

Говь-Алтай аймагт зөөврийн дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө

🕔 2021/05/04 16:17

Говь-Алтай аймагт зөөврийн дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө

 

ЭМЯ-наас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт MinXRay зөөврийн дижитал рентген аппарат өглөө. Энэхүү аппарат нь "Ковид-19" цар тахлын үеийн болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношилгооны чадамжийг дээшлүүлэх, хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дундах эрт илрүүлэг хийхэд чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй чанартай, хүртээмжтэй хүргэхэд нэн шаардлагатай МinXRay зөөврийн дижитал рентген аппаратыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр олгосон байна. Аппаратыг ЭМЯ-ны холбогдох албаныхан Говь-Алтай, Архангай, Булган, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген техникч нарт хүлээлгэн өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол