ЧУУЛГАН: НД-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Нийгмийн даатгалын тухай хуульд оруулах хуулийн журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийг төслийг батлах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Чуулганаар үргэлжлүүлэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хороо байгуулах тухай Их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гишүүн чуулганд танилцууллаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад