Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 5 тохиолдол бүртгэгдэв
Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 5 тохиолдол бүртгэгдэж нийт 294 боллоо. Түргэвчилсэн шинжилгээг 162 хүнд, PCR шинжилгээг 27 хүнд хийснээс 5 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд өчигдөр батлагдсан "Алтай хүдэр"" компанийн ажилтны ойрын хавьтлаас илэрсэн тухай ЭМГ-аас мэдээлэв. Түүнчлэн сүүлийн 24 цагт нэг хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол эмнэлзүйн хувьд хөнгөн 19, хүндэвтэр 3 хүн эмчлүүлж байна.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, хүүхэд багачуудыг хараа хяналтгүй явуулахгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.