📅

Говь-Алтайд 23 хүн коронавирусний халдвартай нь батлагдлаа

🕔 2021/04/27 15:58

Говь-Алтайд 23 хүн коронавирусний халдвартай нь батлагдлаа

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 23 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

 

-“Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол илрээд гурав хонож байгаа бөгөөд түүнээс хойш уг тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулжээ. Нийт 405 сорьц цуглуулж ХӨСҮТ-д PCR шинжилгээнд хамруулснаас 23 нь эерэг гарч батлагдлаа. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 877 иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулаад байна” хэмээн Аймгийн онцгой комиссоос танилцуулав.

Түүнчлэн халдварын голомтоор бүртгэсэн Есөнбулаг сумын Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль, нэг, гуравдугаар сургууль, тавдугаар цэцэрлэгээс түүвэрлэн шинжилгээ авч байгаа ажээ. 

Одоогоор батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар 2900 хүн бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээрийг тусгаарлан.шинжилгээ авч эхэлсэн байна.  

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол