Завхан голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл хийжээ
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг бүрэлдэхүүн Завхан голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл хийжээ.
Тодруулбал, бүх нийтийн амралтын өдрүүдэд Онцгой байдлын газрын алба хаагчид өдөр бүр 2-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Завхан голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнт эргүүл хийж, гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийсэн байна.
Говь-Алтай аймагт он гарсаар усны ослоор нэг иргэн амь насаа алдсан байна. Уг осол Говь-Алтай аймгийн Тайшир сум Завхан голд долоодугаар сарын 10-нд болжээ. Монгол Улсын хэмжээнд усны ослын 30 орчим хувь нь 7 дугаар сард, үүний 50 гаруй хувь нь баяр амралтын өдрөөр тохиолдож, амь насаа алдсан иргэдийн 77 хувь нь амарч зугаалж байсан, 20 орчим хувь нь бага насны хүүхдүүд байдаг аж.