📅

Үерийн далан байгууламжийг сэргээн засварлана

🕔 2021/08/24 17:06

Үерийн далан байгууламжийг сэргээн засварлана

 

Өнгөрсөн 7 хоногт орсон хүчтэй борооны улмаас аймгийн төв тухайлбал, Есөнбулаг сумын Жаргалант, Сутай багт их хэмжээний үер буусан нь паркийн арын суваг, Хөгжил хорооллын сувгийн зарим хэсэгт шороон далан идэгдсэн, төгсгөл хэсэгт далан эвдэрснээс ийнхүү үерлэсэн тухай холбогдох мэргэжтнүүд тогтоолоо. 

Тухайн асуудлыг дахин давтагдахгүй байлгах үүднээс аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Алтай хотын захирагч Д.Чинзориг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд далангийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэж холбогдох газруудад далан байгууламжийг сэргээн засварлах үүрэг чиглэл өгөв.

Эдгээр эвдэрсэн хэсгийг засах үүрэг чиглэлийг дагуу паркийн арын сувгийн төгсгөлд Алтай-Ховд чиглэлийн замыг сэтэлж ус гаргуурыг томруулах, үерийн далан байгууламжийн гуравдугаар ээлжийн ажил болох баруун уулын суваг болон Жаргалантын сувгийн ажлыг үргэлжлүүлж хийхээр зураг төсөл бэлэн болсон тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол