Говь-Алтай аймгийн 840 гаруй сурагч ЭЕШ өгчээ
“Элсэлтийн ерөнхий шалгалт 2021” орон даяар дөрвөн өдрийн турш амжилттай явагдаж дүнгээ гаргаж дуусаад байна. Энэхүү шалгалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд 840 гаруй сурагчид оюунаа уралдуулж, 12 жилийн хугацаанд сурч мэдсэнээ дүгнүүллээ.
Шалгалт 10 хичээлээр зохион байгуулагдсан бөгөөд онцгой нөхцөл байдлын улмаас ур чадварын шалгалтууд авагдаагүй байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн хэмжээнд:
1. Монголын түүхийн хичээлээр нийт 9 сурагч
2. Физикийн хичээлээр нийт 204 сурагч
3. Орос хэлний хичээлээр нийт 10 сурагч
4. Химийн хичээлээр нийт 183 сурагч
5. Газарзүйн хичээлэар нийт 16 сурагч
6. Англи хэлний хичээлээр нийт 428 сурагч
7. Биологийн хичээлээр нийт 190 сурагч
8. Математикийн хичээлээр нийт 495 сурагч
9. Монгол хэлний хичээлээр нийт 460 сурагч
10. Нийгэм судлалын хичээлээр нийт 501 сурагч шалгагджээ.
Энэхүү шалгалтад аймгийн хэмжээнд Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Энхтайван овогтой Энхболор, Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн сурагч Дарьцогт овогтой Цэрэнпүрэв нар Монгол хэлний хичээлээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна.