Шилдэг татвар төлөгч байгууллагуудын шагналыг гардууллаа
Говь-Алтай аймгийн 2020 оны шилдэг татвар төлөгч 10-н байгууллагад шагналыг нь гардуулж өглөө.
-“Дэлхий нийтээр цар тахалтай тулсан энэ цаг үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдаагүй байснаас үүдэлтэй 2020 оны 10-н шилдэг татвар төлөгчдөд шагналыг нь гардуулах боломж нөхцөл бүрдэхгүй байсаар есдүгээр сарын 2-ны өдөр аймгийн удирдлагууд хүлээн авч шагналыг нь гардуулж, амжилт хүслээ” хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Говь-Алтай аймгийн 2020 оны шилдэг татвар төлөгч 10 байгууллага:
1. "Хас" банк
2. “Ундрам оюу” ХХК
3. “Говь-Алтай АЗЗА” ТӨХК
4. Төрийн банк
5. “Солонго дулааны станц” ААТҮГ
6. Хаан банк
7. “Шимт дээж” ХХК
8. “Барилга байгууламж” ХХК
9. “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ
10. Ентүм ХХК