📅

Шилдгийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа

🕔 2020/05/13 16:58
Үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, 2019 онд улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн шилдгийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа. Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн шагналыг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Татварын хэлтсийн дарга Н.Энхтуяа нар татвар төлөгчдөө хүндэтгэн ажлын байранд нь гардуулж, баяр хүргэлээ. 
ТОП-10 Татвар төлөгч аж ахуйн нэгжээр:
1. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК
2. "Буудайн хөх уулс" ХХК
3. "Ентүм" ХХК
4. "Ундарга-Алтай" ОНӨҮГ
5. "Уран охид" ХХК
6. "Алтайн тан" ХХК
7. Дарви сумын "Буян-Ундрал" хоршоо
8. Хөхморьт сумын "Сулин дэнж" хоршоо
9. Алтай сумын "Нутгийн овоо" ХХК
10. Бугат сумын "Баян сайхан нутаг" ХХК
ТОП-10 Татвар төлөгч иргэнээр:
1. Б.Алтантуяа "Гоёо" дэлгүүр
2. Т.Мөнх-Өнөр "Оч" хүүхдийн дэлгүүр
3. Б. Төөрүүл "Дөл" цайны газар
4. Б.Цэцгээ "Орифлэйм"
5. Ц.Жаалжав-Гурилын худалдаа эрхлэгч
6. Л.Туяацэцэг-Барилгын материалын худалдаа эрхлэгч
7. Ж.Үйтүмэн "Ингүмэл" бичиг хэргийн дэлгүүр
8. Л.Амарбаатар-жолооч
9. Б.Доржнамжим-Дэлгэр сумын шатахуун түгээх станц
10. Б.Бяруузана-Эрдэнэ сумын худалдаа эрхлэгч нар шалгарлаа. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол