📅

"Гүйе-Түүе" үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

🕔 2021/09/07 16:56

"Гүйе-Түүе" үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

 

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, залуучуудын хөгжлийн сарын аян болон “Эрүүл Алтай хот" хөтөлбөрийн хүрээнд "Гүйе-Түүе" үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 100 гаруй залуус оролцон Алтай хотын гэр хорооллын эхээс Хантайшир уулын бэл хүртэлх газрын хогийг түүж ачууллаа. 

Энэхүү үйл ажиллагааны үеэр оролцогч залуусын хурд хүч, авхаалж самбааг сорьсон олон төрөлт уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулагчид өрнүүлсэн. Тодруубал,

-"Уулын оргил булаалдах" тэмцээний нэгдүгээр байрыг Т.Тайванбаатар ахлагчтай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэгдүгээр баг; 

-"Атом молекул" тэмцээний нэгдүгээр байрыг Есөнбулаг сумын Харзат багийн Засаг дарга Б.Нямлхагва, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн М.Ариунсанаа; 

-"Шаар хагалах" тэмцээний нэгдүгээр байрыг “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн багш Д.Пүрэвдорж, А.Номин; 

-"Олс таталт"-ын тэмцээний нэгдүгээр байрыг Г.Жамбал ахлагчтай "Залуус" фитнесс клубын баг хүртэж, тэмцээний шилдгүүдээр шалгарав. 

Залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, цэвэр агаарыг эрхэмлэх, байгальд ээлтэй, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох зорилготой тус нөлөөллийн үйл ажиллагааг: 

-Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улаан загалмайн хороо, "Хантайшир-Эрдэм" цогцолбор сургууль, Говь-Алтай аймаг дахь Монголын залуучуудын холбоо, Говь-Алтай аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөл, Сүхбаатарын Болормаа сан, Залуус фитнесс клуб хамтран зохион байгууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол