📅

“Ногоон гэрэл-Цагаан шугам-2019″ тэмцээн боллоо

🕔 2019/12/03 12:09

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2019″ тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Есөнбулаг сумын ерѳнхий боловсролын дөрвөн сургуулийн баг оролцсоноос тэргүүн байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Б.Баянбилэг ахлагчтай “ТАС-161” баг, дэд байрт хоёрдугаар сургуулийн Б.Түвшинбаяр ахлагчтай “Монгол цагдаа” баг, гутгаар байрт нэгдүгээр сургуулийн “Галт шувуу”, тусгай байрт гуравдугаар сургуулийн “Бид ирээдүйн эзэд” баг шалгарлаа. Харин энэ удаагийн тэмцээний “Уран зохицуулагч”-аар Ерѳнхий боловсролын хоёрдугаар сургуулийн “Монгол цагдаа” багийн М.Тамираа шалгарсан юм.

Тэмцээнийг Говь-Алтай аймаг дахь Цагдагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зѳвлѳл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулав.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол