📅

Уран бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа

🕔 2021/09/24 18:32

Уран бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа

 

“Эх орон” монгол бичгийн уран бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

Тус аймгийн ГБХЗХГ-аас Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Залуучуудын хөгжлийн сарын аян, аймгийн Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамж, 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ЭХ ОРОН” монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг есдүгээр сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үндэсний хэл бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглээг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхэнд үндэсний бичгээ эрхэмлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, аймгийн өсвөр үеийн сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал, туршлага, авьяас, ур чадварыг сурталчлах, хэл бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдаанд Ерөнхий боловсролын 9 сургуулийн 27 сурагч бүтээлээ ирүүлсэн байна.

Сурагчдын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүн, Соёлын хэлтсийн мэргэжилтэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн холбогдох мэргэжилтнүүд шүүн дүгнэн шилдгүүдийг шалгаруулжээ. Тэргүүн байрыг “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч З.Хулан, Дэд байрыг тус сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Сүхбат, Гуравдугаар байрыг Нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Г.Дүүрэнзаяа, Гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхжин нар эзэлсэн тухай аймгийн ГБХЗХГ-аас танилцууллаа. Түүнчлэн уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж олны хүртээл болгожээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол