📅

Есөнбулаг сумын Засаг даргаар.Алтанхуягийг томиллоо

🕔 2021/10/14 19:36

Есөнбулаг сумын Засаг даргаар.Алтанхуягийг томиллоо

 

Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчаар А.Алтанхуягийг томиллоо. Есөнбулаг сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Арнаагийн Алтанхуягийг олонхын саналаар сонгож, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн юм.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/70 тоот захирамжийн дагуу А.Алтанхуяг үүрэгт ажлаа хүлээн авлаа. Үүнтэй холбоотойгоор Есөнбулаг сумын Засаг даргын орлогч Ш.Насан хотын Захирагчаар томилогдсон А.Алтанхуягт Засаг даргын тамга болон холбогдох бичиг баримтууд, хөтөлбөрүүдийг хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол