2022 онд хогоо эх үүсвэр дээр ангилдаг болно
”Хатуу хог хаягдлын менежмент төслийн” сургалт, сурталчилгаа, судалгааны баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Тус аймагт Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 2019-2022 онд хэрэгжиж буй “Хатуу хог хаягдлын менежмент” төслийн хүрээнд сургалт, сурталчилгаа, судалгаа хариуцсан “Ариун холбоос ХХК”–ны төлөөлөл аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд, дахивар хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцох хоёр өдрийн хөтөлбөртэйгээр аймагт ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд БОАЖГ-т ирж хог хаягдлын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, төлөвлөгөө, иргэдийн хог ангилах хандлагын талаар санал бодлоо солилцлоо. 2022 онд хогоо эх үүсвэр дээр ангилах ажлын хүрээнд иргэдийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, сургалт, олон нийтэд мэдээлэл түгээх тал дээр хамтран ажиллахаар боллоо. Ажлын хэсэг үргэлжлүүлэн дахивар хог хаягдлыг цуглуулдаг иргэд, энэ чиглэлээр ажилладаг газрууд мөн ландфилын хогийн цэгийн ажлын явцтай танилцах юм.