Баян-Уул суманд бага оврын махны үйлдвэр барихаар төлөвлөж байна
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслийн хүрээнд бага оврын махны үйлдвэр барих тендерт шалгарсан "Мах маркет" ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Хөхөөжаргалаар ахлуулсан ажлын хэсгийнхэн тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн ирвэстэй сумдын малчин өрх, иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг ойроос нийлүүлэх, тээвэрлэлтийн зардлыг хэмнэх чухал ач холбогдол бүхий "Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бага оврын үйлдвэрийн нөхцөл боломжийг тодорхойлох ТЭЗҮ /Техник, эдийн засгийн үндэслэл/ боловсруулах төсөл”-өө танилцуулсан юм.
Монгол Улсад анх удаа сумдын түвшинд хэрэгжих энэхүү төсөлд Говь-Алтай аймгийн Баян-Уул сум шалгарч, аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, 3асаг даргын орлогч Я.Эрхэмбаяр болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын удирдлагууд, багийн дарга нар, иргэдийн төлөөлөлтэй уулзан төслийн танилцуулгыг хийж санал солилцлоо.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад