📅

Төрийн албаны ерөнхий шалгалтад 166 иргэн бүртгүүлжээ

🕔 2021/11/15 14:31

Төрийн албаны ерөнхий шалгалтад 166 иргэн бүртгүүлжээ

 

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад Говь-Алтай аймгаас 166 иргэн бүртгүүлсэн бөгөөд нэг ээлжинд 19 иргэн өдрийн 5 ээлжээр шалгалт өгөх аж. 

Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс zoom программаар хянаж, камераар баримтжуулан, шалгалтын ил тод байдлыг ханган шалгуулагч болон иргэдэд шалгалтын явцыг хөндлөнгөөс дэлгэцээр ажиглах боломжоор ханган зохион байгуулж байна. 

Улсын бүртгэлийн хэлтсээс хурууны хээгээр шалгалтад орох иргэдийг бүртгэж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалтыг авч байгаа тухай Төрийн албаны салбар зөвлөлөөс танилцууллаа. Мөн Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудаас хяналт тавин ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол