📅

Алтай суманд тариалсан жимс жимсгэнэ 80 хувийн ургалттай байна

🕔 2021/11/16 17:02

Алтай суманд тариалсан жимс жимсгэнэ 80 хувийн ургалттай байна

 

“Газар тариалан, жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд Алтай сумын тариаланчид чацаргана, үхрийн нүд, алим зэрэг жимс жимсгэнэ тариалсан ба тэдгээрийн ургалт 80 хувьтай байгаа аж.

Энэ онд Алтай сумд 3 га тариалангийн талбайд хамгаалалтын 3 төрлийн 1800 ширхэг мод, бэсрэг алим 50 ширхэг, чацаргана 1325 ширхэг, үхрийн нүд 675 ширхэг, торинуун алим 60 ширхэг суулгацыг тус тус тариалжээ. Үүнээс хамгаалалтын мод 100 хувь ургалттай, чацаргана 50 хувь ургалттай, бэсрэг алим, торинуун алим, үхрийн нүд 80 хувийн ургалттай байна. Мөн 2.3 га талбайгаас 12 тонн төмс, 1.21 га талбайгаас 9.6 тонн хүнсний ногоо хураан авч, жимс жимсгэнэ нийт 8.5 га талбайгаас 2.3 тонныг хураан авснаас чацаргана 1 тонн, лийр 800 кг, бэсрэг алим 900 кг-ыг хурааж, нийт 12.01 га талбайгаас 24.3 тонн ургац хураасан байна.

Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг болох “Газар тариалан, жимс, жимсгэнэ” хөтөлбөр билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол