Тариалалтын ажил 06 сарын 15 гэхэд дуусна
Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ хаврын газар тариалангийн ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ жил тус аймаг 1400 га-д төмс, хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээл, жимс жимсгэнэ тариалж аймгийнхаа дотоодын хэрэгцээний төмсний 50 хувь, хүнсний ногооны 20, үр тарианы 15 хувийг хангах зорилт тавьжээ.
2017 оны шаардлагатай төмс, хүнсний ногооны үрийг хангалттай нийлүүлжээ. Одоогоор тариалангийн талбайн чийгшил дутмаг байгаа ч 16 услалтын систем, булаг шанд түшиглэн тариалан эрхэлдэг болохоор гангийн гачаалд ордоггүй ажээ. Үрлэгээний ажил 6 сарын 15 гэхэд дуусна гэж ХХААГ-аас мэдээллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад