Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл энэ сарын 8-ныг дуустал явагдана
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хэмжээнд нэгдүгээр сарын 3-аас цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулж эхэллээ. Тодруулбал, 2022 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл нэгдүгээр сарын 3-8-ны өдрийг дуустал явагдах тул 18-50 насны эрчүүд багийн Засаг дарга нартаа хандан бүртгэлээ хийлгэхийг Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдэгдлээ.
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 1-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу 18-50 нас хүртэлх цэргийн алба хаасан байлдагч, түрүүч нар, 60 нас хүртэлх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нар болон 2-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй 18-50 насны эрчүүд, цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг билээ.
Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ. Мөн бүртгэлд хамрагдахдаа иргэн та халдвар, хамгаалалтын дэглэмээ чанд сахиж, амны хаалтаа зүүхийг анхааруулав. Та ирэхдээ:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч ирнэ үү.
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цэргийн тоо бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.