📅

Харуулын даргаа хөнөөсөн байлдагч Х-ийн ээж: Хүү минь Говь-Алтай аймагт хоригдож байгаа

🕔 2022/01/12 15:10

Харуулын даргаа хөнөөсөн байлдагч Х-ийн ээж: Хүү минь Говь-Алтай аймагт хоригдож байгаа

 

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан билээ.

          Байлдагч Х, М нарт холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс байлдагч нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон юм. Тодруулбал, байлдагч Х-д 11 жил, М-д тэнсэн харгалзах ял оноосон юм.

Тэгвэл байлдагч нарын Давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох талаар байлдагч Х-ийн ээжээс тодрууллаа. Тэрбээр “Шүүх хурал хэзээ болохыг мэдэхгүй байна. Нөхөр бид хоёр хөдөө байгаа учраас нарийн мэдээлэлгүй байгаа. Хүү минь Говь-Алтай аймгийн хорих ангид хоригдож байгаа. Биеийн байдал нь сайн байгаа байх. Хүүтэйгээ холбоо бариагүй удаж байна. Давж заалдах шатны шүүх хурал болбол хүүгийн царайг харж магадгүй гэж горьдох юм” гэлээ.  

Ergelet.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол