📅

Эко болон Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

🕔 2022/03/04 14:42

Эко болон Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

 

Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын төлөөлөл “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь- ENSURE” МОН/19/301 төслийн захиалгаар “Эко болон тусгай аялал жуулчлал хөгжүүлэх төсөл” боловсруулах зөвлөх багтай уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар зөвлөх багийхан төсөлд хамрагдсан зорилтот Эрдэнэ, Цогт, Чандмань сумдад аялал жуулчлал хөгжүүлэх боломж даац, нөөцийг нарийвчлан судлах, өмнө ажилласан багийн гаргасан маршрутын дагуу байгаль орчинд эерэг болон сөрөг хүчин зүйлийг тодорхойлж, үнэлгээ хийх талаар санал солилцов. Мөн цаашид зорилтот нутаг дэвсгэрт тогтвортой эко тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх, боломж, түүний эдийн засгийн үр өгөөж, маркетинг, менежментийн төлөвлөгөө боловсруулахаар аймгийн БОАЖГ болон тус аймгийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлтэй санал солилцож уулзалт зохион байгуулсан юм. 

Аялал жуулчлалын салбарыг орон нутагт амжилттай хөгжүүлж, хөдөөгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хамгаалах, аймгийн аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд уг төсөл нь ач холбогдлоо өгөх юм. Уулзалтанд БОАЖГ-ын албаны дарга Д.Батмагнай, холбогдох мэргэжилтэнүүд оролцож орон нутагт Эко болон Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтран ажиллаж үр дүн, өгөөж боломж нөөцийг тогтоож, орон нутагт тохирсон стандартыг боловсруулан гаргахаар тохиролцлоо хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол