📅

ГОВЬ-АЛТАЙ: Нарны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орлоо

🕔 2022/08/03 18:28

ГОВЬ-АЛТАЙ: Нарны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орлоо

 

Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авах нээлтийн ажиллагаа болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Алтай сумын Засаг дарга Д.Эрдэнэжаргал, албаны зочид төлөөлөгч болон сумын төвийн ард иргэд оролцлоо.

Төсөл хэрэгжсэнээр, төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийг нарны шавхагдашгүй эрчим хүчийг ашигласан сэргээгдэх эрчим хүчээр, цэнэг хураагуурын системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангах боломжтой бүрдлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол