📅

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарлаа

🕔 2022/08/23 15:53

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарлаа

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 8 дугаар сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ.

Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв рүү илгээсэн байна.

Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 8 дугаар сарын 22-ны 19:00 цагаас 8 дугаар сарын 23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол