Цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа
Говь-Алтай аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 25-ны өдрийн А/658 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13 хүртэл хязгаарлалаа.
Тодруулбал, тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг 17 хувьд хүрсэн тул хүүхдэд чиглэсэн олон нийтийн арга хэмжээ, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хязгаарлах Засаг даргын захирамж гарлаа. Мөн хүйтний улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяад даалгасан байна.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад