📅

Хүүхдээ нас барсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, нуусан байжээ

🕔 2022/09/06 13:42

Хүүхдээ нас барсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, нуусан байжээ

 

Говь-Алтай аймагт өсвөр насны хүүхэд нас барсныг төрсөн эцэг, эх нь нуусан байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр тус аймгийн Есөнбулаг суманд оршин суух 11 настай хүү өөрийгөө боомилж, нас барсан байжээ. Гэвч хүүг нас барсан тухай түүний эцэг, эх нь бусдад мэдэгдэлгүй нуусан байжээ.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас эд мөрийн баримтаар талийгаачийн хоолойгоо боомилсон бүс зэргийг хураан авсан байна. 

Урьдчилсан байдлаар хүү өөрийнхөө амь насыг хохироосон байж болзошгүй гэж дүгнэж байгаа боловч үүний цаана гэр бүлийн дарамт, хүчирхийлэл байсан эсэхийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас нягтлан, шалгаж эхэлсэн байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол