📅

“Гар утсаараа яриулсан биш дансан дахь мөнгөө алдчихлаа”

🕔 2023/01/12 19:23

“Гар утсаараа яриулсан биш дансан дахь мөнгөө алдчихлаа”

 

Саяхны нэг өдөр яг ийм тохиолдол гарчээ. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг эгчээс нэг залуу утсаараа яриулахыг гуйж, аваад нэлээд удаж байгаад өгч. Утсаар нь ярихгүй, үзээд зогсоод байсныг нь хальт анзаарсан гэнэ. Утсыг нь өгчхөөд явсны дараахан харин мөнөөх эгчийн банкны данс хоосорсон байсныг мэдээд хууль хяналтын байгууллагад ханджээ.

Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль ер нь хаа нэгтээ явж байхад тань хэн нэгэн тусламж хүсэн утсаараа яриулаач гэх тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл хэнд ч өгч болохгүй бүх хувийн нууцлалтай мэдээллийг тань агуулсан гар утсаа хэн нэгэн танихгүй этгээдэд түр хэрэглүүлэхээр өгнө гэдэг чононд хонь хадгалуулсантай ялгаагүй юм.

Хүнд туслах гэсэн биш, өөрөө хохирогч болоод үлдэнэ гэдэг эмгэнэлтэй хэдий ч үүнээс урьдчилан сэргийлж боломжтой. 

Тэгвэл цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

 

-          Гар утас, таблет болон компьютер гэх мэт хувийн төхөөрөмждөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх;

-          Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй /үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi-Fi сүлжээгээр дамжуулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална./

-          Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх;

-          Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй линк дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;

-          Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх. Хэрэв хандсан бол заавал  Log out/Sign out үйлдлийг хийн гарах;

-          Өөрийн төхөөрөмжид нууцлал аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх; Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус программ хангамж гэх мэт.

-          Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх

-          Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утсан дээрээ болон и-мэйл дотроо хадгалахгүй байх

-          Хялбар аргаар мөнгө олох аргуудад итгэн хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай, койн өсгөх арга зааж өгье гэх мэт зарууд их байдаг шүү дээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол