Говь-Алтайн цагдаа нар гэр, хохирогчийн мэдүүлгийг өөрчилж, нотлох баримтыг үрэгдүүлжээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт орон нутагт эрүүгийн нэг хэрэгт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” нь “Д”-г ажлын байранд болон гудамжинд удаа дараа зодож гэмтэл учруулж байсан, энэ тухай гаргасан гомдлыг удирдлага нь хүлээж авахгүй, хэргийг шийдвэрлэхгүй дарагдуулж байна гэх;
-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “А” нь байгууллагын багш, ажилчдын нэр дээр ур чадварын урамшуулал олгож, өөрийн данс руу шилжүүлүүлэн хувьдаа авдаг байсан гэх;
-Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтнууд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг өөрчилсөн, хэргээс нотлох баримт үрэгдүүлсэн гэх;
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан “Э” нь тус газрын ерөнхий нягтлан бодогч “Ц”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
-Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга “А”, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга “Ц” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, төсвийн өмчийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын өмч хөрөнгийг бусдад худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
Эх сурвалж: www.polit.mn