С.Алиманцэцэг прокурорын ТББ ХААДС-аас 41 сая төгрөгийн зээл аваад ТӨЛӨӨГҮЙ
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй байгууллагуудын дунд "Монголын прокуроруудын холбоо" гэх ТББ бүртгэгдсэн байна. Тус холбоо 2017 онд Мал хамгаалах сангаас 38 700 000 төгрөг, БНХАУ-ын Засгийн газрын зээлээс 2 500 000 төгрөгийн үнэ бүхий бага оврын ттрактор авсан байна. Эдгээр нь нийт 41 199 000 сая төгрөгийн зээлийг бий болгожээ. Уг зээлээ өнөөдрийг болтол төлөөгүй байна.
"Монголын прокуроруудын холбоо" гэх ТББ-ын мэдээллийг үзвэл, Удирдах зөвлөлийн даргаар нь Содонгийн Алиманцэцэг ажилладаг байна. С.Алиманцэцэгийн тухайд Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор 2019 онд томилогдож байсан юм.
https://tsahiur.mn/n/s/14134